Редакцын уулзалт энэ сард Ikon.mn cайтад боллоо

Редакцын уулзалт энэ сард Ikon.mn cайтад боллоо

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зохион байгуулдаг “Редакцын уулзалт” 2022 оны есдүгээр сарын 12-ны өдөр Ikon.mn cайтад боллоо. 

 

Энэ талаар тус сайтын ерөнхий редактор Р.Оюунцэцэг хэлэхдээ “Хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллага болох Хэвлэл мэдээллийн зөвлөлийн редакцуудад хийдэг уулзалт нь сэтгүүлчид, ялангуяа залуу сэтгүүлчдийн хувьд ач холбогдолтой юм. Ажлын туршлага, санамсаргүй байдлаас болж алдаа гаргах эрсдэлээс сэргийлэх боломжуудын талаар хэлж зөвлөхөөс гадна мэргэжлийн үнэ цэнийг мэдрүүлж өгдгөөрөө ач холбогдолтой” гэв.

 

Уулзалтын үеэр ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хэвлэлийн эрх чөлөө ба салбарын өөрийн зохицуулалт” сэдэвт илтгэл танилцуулав. Тэрбээр, илтгэлдээ хэвлэлийн эрх чөлөөний индекс буурсан шалтгаан нөхцөл байдал, цар тахлын үед хэвлэлийн эрх чөлөө нь хэрхэн хумигдсан тухай тайлбарлан ХМЗ-д ирсэн гомдлын тоон болон чанарын мэдээллийг танилцууллаа. 

 

Ташрамд дурдахад, 2022 оны нэгдүгээр хагас жилд Хэвлэл мэдээлийн зөвлөлд 17 гомдол гаргагчаас нийт 43 хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гомдол иржээ. Үүний 32-ыг тус зөвлөлийн хэлэлцэх асуудал мөн хэмээн хүлээн авч шийдвэрлэсэн. Ёс зүйн хороодын гуравдугаар улирлын хурал энэ сарын 29, 30-нд болох бөгөөд нийт 7 гомдол гаргагчийн 25 редакцад хамаарах гомдлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.