“Коронавируст халдварын цар тахлын үеийн удирдлага, зохион байгуулалт, туршлага, сургамж, цаашдын чиг хандлага” хуралд оролцов

“Коронавируст халдварын цар тахлын үеийн удирдлага, зохион байгуулалт, туршлага, сургамж, цаашдын чиг хандлага” хуралд оролцов

Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зохион байгуулсан “Коронавируст халдварын цар тахлын үеийн удирдлага, зохион байгуулалт, туршлага, сургамж, цаашдын чиг хандлага” сэдэвт хурал аравдугаар сарын 4-ний өдөр Туушин зочид буудалд зохион байгууллаа. 

 

Уг хуралд Улсын онцгой байдлын гишүүн байгууллагууд болон 21 аймгийн Онцгой комиссын төлөөллүүд оролцож,

 

  • Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Коронавируст халдвар(КОВИД-19)-ын цар тахлын үед эрүүл мэндийн салбараас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгамдсан асуудал” сэдвээр,

 

  • УОК-ын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү “Коронавируст халдвар(КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх чиглэлээр УОК, УОК-ын шуурхай штабаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ” сэдвээр,

 

  • НОК-ын шуурхай штабын дарга З.Төмөртөмөө “Нийслэлийн онцгой комиссоос коронавируст халдвар(КОВИД-19)-ын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, туршлага, сургамж, анхаарах асуудал” сэдвээр,

 

  • МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, доктор Т.Бэгзсүрэн “Коронавируст халдвар(КОВИД-19)-ын динамик тооцоолол” сэдвээр,

 

  • ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан “Коронавируст халдвар(КОВИД-19)-ын цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд ХӨСҮТ-ийн оролцоо” сэдвээр,

 

  • МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Цар тахлын үеийн бизнесийн нөхцөл байдал ба сургамж” сэдвээр,

 

  • ЦЕГ-ын НХЖХОНАБХА-ны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Лхагвадорж “Коронавируст халдвар(КОВИД-19)-ын цар тахлын үеийн хэв журам сахиулах цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа” сэдвээр,

 

  • ОБЕГ-ын мэргэжилтэн, ахмад М.Мөнгөнбаръяа “Тусгаарлан ажиглах байрны төлөвлөлт, зохион байгуулалт, тандалт судалгааны дүн” сэдвээр,

 

  • Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Эрдэнэчимэг “Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын үйл ажиллагааны товч танилцуулга” сэдвээр,

 

  • Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Ковид ба Боловсрол” сэдвээр,

 

  • Эрүүл мэндийн сайдын зөвлөх А.Амбасэлмаа “Коронавируст халдвар(КОВИД-19)-ын цар тахлын хариу арга хэмжээний явцын үнэлгээ” сэдвээр,

 

  • Хилийн боомтын захиргааны Бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн А.Бямбаноров “Коронавируст халдвар(КОВИД-19)-ын цар тахлын үеийн хилийн боомтуудын үйл ажиллагаа” сэдвээр

 

тус тус илтгэл танилцуулав. 

 

Мөн цар тахлын үеийн хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэл харилцааны хямралын тухай ХМЗ-ийн гүйцэтгэх захирал “Хямралын үеийн мэдээллийн харилцаа, оролцогч талуудын хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавив. 

 

Уг илтгэлээр ХМЗ-өөс “Баталгаатай мэдээлэл амьдралыг аварна” уриан дор иргэний мэдэх эрхийг хангах, хоёр талт мэдээллийн урсгалыг дэмжих, хэвлэл мэдээллийн мэдээлэл олж авах эрхийг хангах  хүрээнд хямрал, эрсдэлийн үеэрх төр, хэвлэл мэдээлэл, иргэн/иргэний нийгмийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг дэмжих зорилгоор хэрэгжүүлсэн “Хямралын үеийн мэдээллийн харилцаа, оролцогч талуудын хамтын ажиллагаа” хөтөлбөрийн хэрэгжих шалтгаан, нөхцөл байдал болоод төслийн баг, үйл ажиллагаа, хэрхэн ажиллаж, ямар үр дүнд хүрсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

 

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ХМЗ-өөс хямрал, гамшиг, ослын үед иргэдэд баталгаатай мэдээллийг түгээхэд чиглэсэн хэвлэл мэдээлэл, төр, иргэний нийгмийн оролцоо, зөвшилцөл бүхий үндэсний хэмжээний мэдээлэл харилцааны бүтэц байгуулах тухай уулзалтыг өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулсан. Уулзалтын үр дүнд хямрал, онцгой байдлын үед ажиллах үндэсний хэмжээний мэдээлэл харилцааны бүтцийг бий болгох ажлын хэсгийг байгуулахаар тогтсон. Тус ажлын хэсэг нь бүтцийн зураглал гаргах, холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулах төсөл боловсруулах зэргээр ажиллах юм. 

 

Түүнчлэн “Коронавируст халдвар(КОВИД-19)-ын цар тахлын үеийн удирдлага, зохион байгуулалт, туршлага, сургамж, цаашдын чиг хандлага” хурлаас үндэслэн зөвлөмж гаргаж, зөвлөмжид дурдсан ажлуудыг цаашид авч хэрэгжүүлэхээр болов. 

 

Гэрэл зургийг - https://moh.gov.mn/ сайтаас авав

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.