“Шинэ геополитик Монголд” сэдэвт уулзалт боллоо

“Шинэ геополитик Монголд” сэдэвт уулзалт боллоо

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Стратеги судалгааны хүрээлэн, Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран “Шинэ геополитик Монголд” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг 2022.10.27-ны өдөр зохион байгуулав.

 

Дугуй ширээний ярицлагын эхний хэсэг “Геополитик” сэдвийн хүрээнд явагдаж, Дипломат академийн захирал, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Бэхбат “Геополитикийн үндсэн ойлголт, оролцогч талууд, ирээдүйн хандлага” сэдвийн хүрээнд, олон улсын харилцаа судлаач, нийтлэлч, доктор Д.Баярхүү “Монгол Улс ба геополитик” сэдвээр мэдээлэл, танилцуулга хийсэн юм.  

 

Хоёрдугаар хэсэг “Хэвлэл мэдээлэл” сэдвээр үргэлжилж, олон улсын харилцаа судлаач, сэтгүүлч Ц.Сувданцэцэг “Геополитик ба хэвлэл мэдээлэл”, News.mn агентлагийн ТУЗ-ийн гишүүн, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Нарантуяа “Геополитикийн шинэ нөхцөл байдлыг хэрхэн мэдээлж байна вэ” сэдвийн хүрээнд тус тус илтгэл тавилаа.

 

Уулзалт нь хэвлэл мэдээлэл болон геополитикийн уялдаа холбоо, харилцан үйлчлэл, түүнчлэн өнөөгийн гадаад орчны хурцадмал байдалд Монголын хэвлэл мэдээлэл хэрхэн ажиллах вэ зэрэг асуудлыг хөндсөн хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм. “Шинэ геополитик Монголд” дугуй ширээний ярилцлагад геополитик судлаачид, хэвлэл мэдээллийн редакторуудаас бүрдсэн 40 гаруй хүн оролцлоо.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.