Ёс зүйн хорооны гишүүн Э.Энэрэл “Гэмт хэрэг ба ёс зүй” сэдэвт илтгэл танилцууллаа

Ёс зүйн хорооны гишүүн Э.Энэрэл “Гэмт хэрэг ба ёс зүй” сэдэвт илтгэл танилцууллаа

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны гишүүн Э.Энэрэл “Хүний эрхийн хамгаалал, соёлын гүйцэтгэх үүрэг” хэлэлцүүлэгт оролцож, “Гэмт хэрэг ба ёс зүй” сэдвээр илтгэл танилцууллаа.

 

Энэхүү хэлэлцүүлгийг Соёлын бүтээлч сарын хүрээнд Соёлын яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтран арваннэгдүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулсан юм. ХМЗ-ийн Ёс зүйн хорооны гишүүн Э.Энэрэл илтгэлийнхээ үеэр сошиал медиа дахь мэдээллүүд, телевизийн мэдээ, нэвтрүүлэг, сонин, сайтын мэдээллүүд гээд бүхий л төрлийн мэдээлэл, мөн кино дэлгэцийн бүтээл, клип, зар сурталчилгааны үзэгч, уншигчид тэр дундаа хүүхдүүдэд хүрч байгаа медиа эффектийн сөрөг үр дагаварын талаар онцлон ярив. Мөн энэ асуудлыг салбар дотроо тодорхой ёс зүйн зарчмыг бэлтгэн гаргаснаар шийдэх боломжтойг чухалчилж, хэвлэл мэдээллийн салбарынхан өөрийн зохицуулалтаар үүнийг хэрхэн шийдэж байгаа, гэмт хэргийг мэдээлэхдээ юуг, хэрхэн анхаарахыг ёс зүйн зарчимд ямар байдлаар тусган өгсөн байдгийг жишээгээр тайлбарлан ярьсан юм.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.