УЗ-ИЙН ГИШҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ СОЛОНГОСЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АРБИТРИЙН ХОРООНЫ ГИШҮҮДТЭЙ УУЛЗЛАА

УЗ-ИЙН ГИШҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ СОЛОНГОСЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АРБИТРИЙН ХОРООНЫ ГИШҮҮДТЭЙ УУЛЗЛАА

2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр УЗ-ийн гишүүн Г.Гүжидмаа, Ажлын албаны дарга У.Тамир нар Солонгосын хэвлэл мэдээллийн арбитрийн хорооны дарга Ким Су Ил, гишүүн Ю Кён Тэк, Ли Ён Дук нарыг хүлээн авч уулзлаа.

Зочид төлөөлөгчид БНСУ-ын Хэвлэл мэдээллийн арбитрийн хорооны талаар товч танилцуулж, Монгол Улсад шинэхэн байгууллагдсан ХМЗ-ийн бүтэц, үйл ажиллагаа, зорилго чиглэлийн талаар болон Монголд хэвлэл мэдээллийн салбарт ямар төрлийн гомдол давамгайлдаг талаар сонирхон асууж, харилцан мэдээлэл солилцов.

Солонгосын хэвлэл мэдээллийн арбитрийн хороо нь 18 арбитрын шүүх хороотой бөгөөд шүүх тус бүр шүүгч, хуульч, сэтгүүлч, мэргэжлийн шинжээчид гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй төрийн байгууллага юм байна.

Солонгост хэвлэл мэдээлэлтэй холбоотой гомдол саналын ихэнх хувийг онлайн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагааны талаарх гомдол эзэлдэг батэдгээрийг БНСУ-ын Хэвлэл мэдээллийн арбитрийн хороо“Хэвлэлийн арбитрын шүүх ба учирсан гэм хохирлыг барагдуулах” хуулийн хүрээнд авч үздэг байна. Тус хуулинд хэвлэл мэдээллийн байгууллага нь өөрийн байгууллагаас болж үүссэн аливаа хохирлыг барагдуулах гомдол барагдуулагчтай байх ёстой” гэж заасан байдаг аж. Ингэснээр хэвлэл мэдээллийн агуулгатай холбоотой гомдлын хохирлыг тухайн хэвлэл мэдээллийн байгууллага хариуцан барагдуулдаг байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.