ХМЗ-ИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮНД “СЭТГҮҮЛЧ” БОЛОН "ОЛОН НИЙТ"-ИЙН ТӨЛӨӨЛЛӨӨС НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХ ТУХАЙ

ХМЗ-ИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮНД “СЭТГҮҮЛЧ” БОЛОН

Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ) нь 2015 онд байгуулагдсан бөгөөд хариуцлагатай, чөлөөт хэвлэл мэдээллийг дэмжих, сэтгүүл зүйн салбарт ёс зүйн болон мэргэжлийн стандартыг хөгжүүлэх, сэтгүүлчдийн хараат бус байх эрхийг хамгаалах зорилгын дор үйл ажиллагаагаа явуулж байна.  

 

Үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд иргэн, байгууллагаас ирүүлсэн хэвлэл мэдээллээр түгээсэн сэтгүүл зүйн бүтээл нь ёс зүйн зөрчил гаргасан гэсэн гомдлыг нягтлан хэлэлцэж, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг баримтлан дүгнэлт гаргадаг. 

 

Бүтцийн хувьд ХМЗ нь бие даасан гурван тусдаа бүлгээс (Удирдах зөвлөл, Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороо, Радио, телевизийн ёс зүйн хороо) бүрдсэн 45 гишүүнтэй. Бүлэг бүр нь эзэд/хэвлэн нийтлэгчид, сэтгүүлчид, олон нийт/мэргэжлийн бүлгээс ижил тооны төлөөллөөс бүрдсэн, хараат бус, өөрийн зохицуулалтын байгууллага юм. (Хэвлэл мэдээллийн зөвлөлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mediacouncil.mn/ холбоосоор орж авах боломжтой.) 

 

Хэвлэл мэдээллийн зөвлөл НҮТББ-ын дүрмийн 9.4 дэх Ёс зүйн хорооны гишүүн орон гарсан тохиолдолд тухайн бүлэгт ногдох квотын төлөөллийг сонгох тухай заалтын дагуу ХМЗ-ийн Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороонд

 

  • сонин/сэтгүүл-ийн сэтгүүлчийг төлөөлөн ажиллах 2 хүн,

  • олон нийтийг төлөөлөн ажиллах 1 хүн сонгон шалгаруулна.   

 

 

Сэтгүүлчийг төлөөлөн ажиллах гишүүнд нэрээ дэвшүүлэгч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:  

  1. Хэвлэл мэдээллийн салбарт доод тал нь 5 жил ажилласан

  2. Одоо цахим хэвлэл мэдээллийн байгууллагын ажил олгогч/эзэн эсвэл сэтгүүлч/редактороор ажиллаж буй 

  3. Хэвлэл мэдээлийн өөрийн зохицуулалт, ёс зүйн асуудлаар сонирхон судалдаг, эсвэл энэ чиглэлээр ажиллах сонирхолтой (энэ чиглэлээр тодорхой бүтээл/нийтлэл, нэвтрүүлэг туурвиж байсан бол давуу тал болно)

  4. Ёс зүйн хорооны гишүүний үүргийг сайн дураар гүйцэтгэх хүсэл эрмэлзэлтэй, холбогдох дүрэм, журмыг судалж хүлээн зөвшөөрсөн зэрэг болно.

 

Олон нийтийг төлөөлөн ажиллах гишүүнд нэрээ дэвшүүлэгч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:  

  1. Хэвлэл мэдээлийн эрх зүй, хэвлэл мэдээллийн талаар мэдлэг, туршлагатай 

  2. Хүний эрхийг хангах чиглэлээр ажиллаж байсан/байгаа.

  3. Ёс зүйн асуудлаар сонирхон судалдаг, тодорхой бүтээл/нийтлэл, нэвтрүүлэг туурвиж байсан нь давуу тал болно. 

  4. Одоогоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшдэггүй, сэтгүүлчээр ажиллаагүй.

  5. Ёс зүйн хорооны гишүүний үүргийг бүрэн гүйцэтгэх хүсэл эрмэлзэлтэй, холбогдох дүрэм, журмыг судалж хүлээн зөвшөөрсөн зэрэг болно.

 

Дээрх шаардлагыг хангасан хүмүүс 2023 оны 5 сарын 1-ний өдрийн 18:00 цагаас өмнө доорх холбоосоор нэвтэрч бүртгүүлнэ үү. 

 

ХМЗ-ийн Ажлын алба

Холбогдох утас: 70000160 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.