Сэтгүүлч У.Болортуяа, хуульч Л.Галбаатар нарыг Ёс зүйн хорооны гишүүнээр сонголоо

Сэтгүүлч У.Болортуяа, хуульч Л.Галбаатар нарыг Ёс зүйн хорооны гишүүнээр сонголоо

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдах зөвлөлийн 2023 оны хоёрдугаар хуралдаан зургаадугаар сарын 30-нд боллоо. Энэ удаагийн хурлаар ХМЗ-ийн дүрмийн 9.4, 9.7-д заасны дагуу нөхөн сонгуулийг нээлттэй зарын дагуу зохион байгуулж, хүсэлтээ илэрхийлсэн төлөөллийн квотыг хангах шинэ гишүүдийг сонголоо. Ингэхдээ ХМЗ-ийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшигч бүрийн мэдээлэлтэй нарийвчлан танилцаж, хэлэлцсэний үндсэн дээр Удирдах зөвлөл шийдвэрээ гаргасан юм. Тодруулбал, РТВ-ийн ёс зүйн хороонд сайтын сэтгүүлчийн төлөөллөөр urug.mn сайтын сэтгүүлч У.Болортуяаг, Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороонд олон нийтийн төлөөллөөр хуульч, чөлөөт судлаач Л.Галбаатарыг тус тус зургаан жилийн хугацаагаар сонгов. 

 

Мөн энэ үеэр РТВ-ийн ёс зүйн хороонд радио, телевизийн эздийн төлөөллөөс сонгогдсон Г.Бат-Эрдэнэ, олон нийтийн төлөөллөөс сонгогдсон Т.Өнөрсайхан, ССС-ын ёс зүйн хороонд сайтын сэтгүүлчийн төлөөллөөс сонгогдсон Ш.Оюунчимэг нарын хүсэлтийг харгалзан үзэж, ХМЗ-ийн гишүүнээс чөлөөллөө. 

 

Түүнчлэн ХМЗ-ийн 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн гүйцэтгэл, 2023 оны хоёрдугаар хагас жилийн төлөвлөгөө, төсөв, 2022 оны санхүүгийн гүйцэтгэлд хийсэн хөндлөнгийн аудитын дүгнэлт, бие даасан хараат бус байдлыг дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.