ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ

2015 оны 11 дүгээр сарын 23-24

Бид Монгол Улсын бие даасан өөрийн зохицуулалтын байгууллагын хувьд хэвлэл мэдээллийн салбарт гүйцэтгэх өөрсдийн үүрэг хариуцлагыг ухамсарлан салбарын төлөөлөл, дэмжигч байгууллагуудынхаа санал бодлыг сонсож, тэдэнтэй үр дүнтэй хамтарч ажиллахыг зорьж байна. Энэхүү зорилтын хүрээнд 2015 оны 11-р сарын 24-25-ны өдрүүдэд МХМЗ-ийн төлөөлөгчид NTV телевизийн захирал А.Баярбат, “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгчийн орлогч, ХМЗ-ийн УЗ-ийн гишүүн Ж.Сандагдорж, Монголын Телевизүүдиин Удирдах зөвлөлийн дарга Д.Бадамдаш, Монголын Сайтын Холбооны ерөнхийлөгч Х.Мандахбаяр, ”Боловсрол” суваг ТВ-ийн гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлага болон тэдгээр хэвлэлийн сэтгүүлчидтэй уулзаж ярилцав.

Эдгээр уулзалтууд нь нээлттэй, харилцан ойлголцсон эерэг уур амьсгалтай боллоо. Бид цаашид энэ төрлийн уулзалтыг эрчимтэй зохион байгуулж, салбарын төлөөлөл болсон байгууллагуудтайгаа харилцаа холбоогоо улам батжуулахыг хичээн ажиллах болно. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.