Хэвлэл мэдээллийн зөвлөл нь 2015 онд байгуулагдсан бөгөөд хариуцлагатай, чөлөөт хэвлэл мэдээллийг дэмжих, сэтгүүл зүйн салбарт ёс зүйн болон мэргэжлийн стандартыг хөгжүүлэх, сэтгүүлчдийн хараат бус байх эрхийг хамгаалах зорилгын дор үйл ажиллагаагаа явуулж байна.
Үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд иргэн, байгууллагаас ирүүлсэн хэвлэл мэдээлээр түгээсэн сэтгүүл зүйн бүтээл нь ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг нягталж гомдлыг хэлэлцэж, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг баримтлан дүгнэлт гаргадаг.
Бүтцийн хувьд ХМЗ нь бие даасан гурван тусдаа бүлгээс (Удирдах зөвлөл, Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороо, Радио, телевизийн ёс зүйн хороо) бүрдсэн 45 гишүүнтэй. Бүлэг бүр нь хэвлэл мэдээллийн эзэд/хэвлэн нийтлэгчид, сэтгүүлчид, олон нийтийн бүлгээс ижил тооны төлөөллөөс бүрдсэн, хараат бус, өөрийн зохицуулалтын байгууллага юм. (Хэвлэл мэдээллийн зөвлөлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mediacouncil.mn/ холбоосоор орж авах боломжтой.)
Энэ удаад Хэвлэл мэдээллийн зөвлөл НҮТББ-ын дүрмийн 7.3-т “Удирдах зөвлөлийн гишүүн орон гарсан тохиолдолд тухайн бүлэгт ногдох квотын төлөөллийг сонгох” тухай заалтын дагуу ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах 2 хүнийг тус тус сонгон шалгаруулах нөхөн сонгуулийг зарлаж байна. Эдгээр нь дараах төлөөллөөс бүрдэж байна.
Радио, телевизийн эзэн/ажил олгогчийн төлөөлөл 1 хүн
Олон нийт/мэргэжлийн байгууллагын төлөөлөл 1 хүн зэрэг болно.
Тус гишүүд нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
Хэвлэл мэдээллийн салбарт доод тал нь 5 жил ажилласан
Хэвлэл мэдээллийн байгууллагад харгалзах албан тушаалд ажиллаж буй (Жишээлбэл: Радио, телевизийн эзэн/ажил олгогч нь зөвхөн энэ төлөөлөлд л нэрээ дэвшүүлнэ)
Хүний эрх, хэвлэл мэдээлийн өөрийн зохицуулалт, ёс зүйн асуудлаар сонирхон судалдаг, эсвэл энэ чиглэлээр ажиллах сонирхолтой
ХМЗ-ийн гишүүн нь ёс зүйн стандартыг төлөвшүүлэхэд сайн дураараа, үнэ төлбөргүй ажилладаг тул үүнийг хүлээн зөвшөөрсөн байх
Удирдах зөвлөлийн гишүүний үүргийг бүрэн гүйцэтгэх хүсэл эрмэлзэлтэй, холбогдох дүрэм, журмыг судалж хүлээн зөвшөөрсөн зэрэг болно.
Олон нийт, мэргэжлийн байгууллагыг төлөөлж нэрээ дэвшүүлэхээр сонирхогч нь уг шаардлагын 3, 4, 5 дугаарыг хангасан байх шаардлагатай.
Дээрх шаардлагыг хангасан хүмүүс 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 18:00 цагаас өмнө бүртгүүлнэ үү.
Бүртгүүлэх холбоос:
Радио, телевизийн эзэн/ажил олгогчийн төлөөлөл http://tinyurl.com/24r9xnmp
Олон нийт/мэргэжлийн байгууллагын төлөөлөл http://tinyurl.com/32e84b34
ХМЗ-ийн Ажлын алба
Холбогдох утас: 70000160