МХМЗ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ӨДӨР ТУТМЫН СОНИНЫ ХОЛБООНЫХОНТОЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

МХМЗ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ӨДӨР ТУТМЫН СОНИНЫ ХОЛБООНЫХОНТОЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн төлөөлөгчид Өдөр тутмын сонины холбооны Ерөнхийлөгч Э.Долгион, Гүйцэтгэх захирал С.Гантогоо болон тус холбооны тэргүүлэгч гишүүд болох Өнөөдөр сонины орлогч эрхлэгч Б.Номинтүшиг, Өглөөний сонины эрхлэгч З.Боргилмаа, Улс төрийн тойм сонины эрхлэгч Г.Энхтуул нартай 6 дугаар сарын 7-нд уулзалт хийлээ. Уулзалтаар талууд хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагын үйл ажиллагаа, төлөвшил болон ёс зүйн зөрчлийн талаарх иргэдийн гомдлыг хэрхэн барагдуулдаг талаар санал бодлоо солилцлоо. Энэ үеэр МХМЗ-өөс Өдөр тутмын сонины холбоотой цаашид улам нягт хамтран ажиллах сонирхолоо илэрхийлсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.