“Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт ба ёс зүй-Хүүхэд хамгаалах асуудал” сэдэвт илтгэл танилцуулав

“Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт ба ёс зүй-Хүүхэд хамгаалах асуудал” сэдэвт илтгэл танилцуулав

Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2024.09.19-ний өдөр зохион байгуулсан Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах орон тооны бус зөвлөлийн ээлжит хурлыг зохион байгуулж, ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа оролцлоо.

Энэхүү хурлын нэгдүгээр хэсэг болох “2024 онд зөрчил гаргасан радио,телевизийн ерөнхий продюссер, найруулагчдад зориулсан сургалт, зөвлөгөө” хэсэгт ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт ба ёс зүй- Хүүхэд хамгаалах асуудал” сэдвээр илтгэл танилцуулж, мэдээлэл өгөв.

Тэрээр хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын ач холбогдол, ёс зүйн кодын нийтлэг зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга замуудын талаар илтгэлдээ дурдлаа. Мөн ХМЗ-д иргэдээс ирүүлсэн хүүхдийн асуудалтай холбоотой гомдлыг хэрхэн шийдвэрлэж байсан туршлагаас танилцуулсан. 

Редакцууд хүүхдийн асуудалтай холбоотой мэдээ, мэдээлэл бэлтгэн түгээхдээ Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын дараах заалтуудыг зөрчсөн тохиолдлууд гарсан тул телевизүүдийг анхааралдаа авахыг хүслээ. Үүнд:

  • 2.3 Хувийн гэрэл зураг, дүрс бичлэгийг ашиглах тохиолдолд тухайн хүний болон насанд хүрээгүй хүмүүсийн асран хамгаалагчийн зөвшөөрлийг авна, 
  • 6.5 Гэмт хэрэг, ослын хохирогчид нэр, нас, албан тушаал болон бусад хувийн мэдээллээ хамгаалуулах эрхтэй,
  • 6.8 Тухайн мэдээлэлтэй шууд холбоотой биш л бол гэмт хэргийн сэжигтэн, золиос, хүчирхийлэл, осол гамшигт өртөгсдийн гэр бүл, ойр дотны хүмүүсийн овог нэр, ажил, албан тушаал, гэрэл зураг, дүрсийг тэдний зөвшөөрөлгүйгээр нийтэлж, нэвтрүүлэхгүй. 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.