ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭЗЭД, УДИРДЛАГУУДТАЙ ДУГУЙ ШИРЭЭНИЙ ЯРИЛЦЛАГА ХИЙЛЭЭ

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭЗЭД, УДИРДЛАГУУДТАЙ ДУГУЙ ШИРЭЭНИЙ ЯРИЛЦЛАГА ХИЙЛЭЭ

Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагын урт хугацаанд бие даасан, тогтвортой үйл ажиллагаа явуулахад хэвлэл мэдээллийн салбарын оролцоо, санал санаачлага, харилцан ойлголцолд хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хэвлэл мэдээллийн байгууллагуудын эзэд, эздийн төлөөлөл, удирдах ажилтнуудын дугуй ширээний ярилцлага, уулзалтыг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Континенталь зочид буудалд зохион байгууллаа.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагаа, санхүүжилтын талаарх мэдээллийг МХМЗ-ийн УЗ-ийн дэд дарга, Ажлын албаны дарга У.Тамир өгч, уулзалтанд оролцогсод хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын ач холбогдол, үр өгөөж, бие даасан байдлыг хангахад хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо, дэмжлэгийн талаар нээлттэй ярилцаж санал бодлоо солилцлоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.