СЭТГҮҮЛ ЗҮЙН ЁС ЗҮЙН ФОРУМ JEF 2017 БОЛЛОО

СЭТГҮҮЛ ЗҮЙН ЁС ЗҮЙН ФОРУМ JEF 2017 БОЛЛОО

Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс ХБНГУ-ын Фридрих Эбертийн Сан (FES) –ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан "Сэтгүүл зүйн ёс зүйн форум" JEF 2017 өчигдөр /2017.10.03/ амжилттай боллоо. Форумд төв болон орон нутгийн хэвлэл мэдээллийн удирдлага, сэтгүүлчид, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн 130 гаруй төлөөлөл оролцож ёс зүй ба эрх зүй сэдвийн дор бүтэн өдөр чууллаа. Германы Дойче Веллэ Академи (DW Akademie) -аас хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын арвин туршлагатай Германы Хэвлэлийн зөвлөлийн гишүүн Манфред Протцег илтгэгчээр илгээж, Монгол ТВ хурлын зохион байгуулалтад санхүүгийн болон хүн хүчний хувьд үнэтэй хувь нэмэр орууллаа.

Форумд Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг төлөвшүүлэх нь, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйн анализ, Хуулийн шинэчлэл-агуулгын зохицуулалт, Эрх зүй, ёс зүй-ихэр үү, өрсөлдөгч үү гэсэн сэдвүүдээр илтгэл тавигдсан бол Ёс зүй-сайн сэтгүүл зүйн баталгаа сэдвээр хэвлэл мэдээллийн редакцын төлөөлөлөөс бүрдсэн  панел хэлэлцүүлэг өрнөв.

Форумын хоёр дахь хэсгийн хэлэлцүүлгийг Монгол ТВ-ийн “Нүүдэл шийдэл” хэлэлцүүлэг нэвтрүүлэг хэлбэрээр үргэлжлүүлсэн нь сонирхолтой, үр дүнтэй болсон.

Форумын төгсгөлд хэвлэл мэдээллийн ёс зүйг төлөвшүүлэхтэй зэрэгцэн редакцийн хараат бус байдлыг хангах, хэвлэлийн эрх чөлөөг улам бүр баталгаажуулах эрх зүйн дэмжлэг шаардлагатай тухай уриалга гаргалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.