УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

 ХМЗ-ийн Удирдах Зөвлөлийн хурал 2017 оны 12 дугаар сарын 20-нд хуралдаж, 2017 оны тайланг сонсон үнэлэлт дүгнэлт өгч, 2018 онд хийх ажлын урьдчилсан төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. 

2017 онд ХМЗ-ийн үйл ажиллагааны цар хэмжээ, хүлээж авч шийдвэрлэсэн гомдлын тоо өнгөрсөн жилийнхээс даруй 2-3 дахин нэмэгдэж, 100 орчим гомдлыг авч хэлэлцсэн байна. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг олон нийтэд, ёс зүйн хэм хэмжээг сэтгүүлчдэд таниулах олон ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна гэж дүгнэлээ. Ёс зүйн хорооны гишүүдийн практикт суурилсан сургалт, JEF-2017 форум, орон нутгийн хэвлэл мэдэээллийнхэнд болон олон нийтэд зориулан Дорнод, Увс аймагт хийсэн сургалт, семинар болон сургагчдыг бэлтгэх сургалтыг ач холбогдол үр нөлөө бүхий болсон гэж онцлон тэмдэглэлээ. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ХМЗ-ийн санхүүжилтэнд тогтмол дэмжлэг үзүүлж эхэлснийг сайшаан, ирэх 2018 онд энэ ажлыг үргэлжлүүлэн эрчимжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 
УЗ-ын энэ удаагийн хурлаар ХМЗ-ийн орон тооны Гүйцэтгэх захирлаар Гонгор овогтой Гүнжидмааг 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар томиллоо. Гүнжидмаадаа баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.