ЗҮҮН БҮСИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЗҮҮН БҮСИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Дорноговь аймгийн Сайншанд хотод зургаадугаар сарын 03,04-ны өдрүүдэд зүүн бүсийн орон нутгийн хэвлэл мэдээллийн бүсчилсэн сургалтыг Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлтэй хамтран зохион байгуулав.

Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод аймгийн 50 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан оролцсон уг сургалтаар хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт, сэтгүүлчийн ёс зүйн хандлага, эрэн сурвалжлага, олон улсын болон орон нутгийн төсөвт төсөл, хөтөлбөр бичих, сонин сэтгүүлийн дизайн, гэрэл зураг, цахим сайт ажиллуулах гэх зэрэг сэтгүүл зүйн салбарын хөгжил дэвшлийг хангахуйц шинэ мэдлэг мэдээллийг түгээлээ.

Мөн олон нийтийн оролцоотойгоор хэвлэл мэдээллийн ёс зүйг сайжруулах, тэдний гомдол гаргах эрхийг дэмжих зорилгоор Дорноговь аймгийн иргэдэд Хэвлэл мэдээллийн зөвлөл тусгайлсан нэг өдрийн сургалтыг зохион байгууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.