Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Цахим сэтгүүл зүйн шинэ трэнд - мэргэжлийн ёс зүй” интерактив сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 20-21-нд Авилгатай тэмцэх газартай хамтран зохион байгууллаа.
Хоёр өдрийн сургалтад цахим сэтгүүлчээр ажиллаж буй 30 орчим сэтгүүлч бүрэн хамрагдаж, дижитал орчин дахь сэтгүүл зүйн хувьсал өөрчлөлт, чиг хандлага, ёс зүйн түгээмэл алдаанууд, үүнээс сэргийлэх мэргэжлийн зарчмуудтай танилцаж, хуурамч эх сурвалж, мэдээллийг таних сэргийлэх, гар утсаараа дамжуулан сурвалжлага хийх арга технологит суралцлаа.
Мөн сургалтын үеэр АТГ-ын мэргэжилтнүүд авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй ажлууд, авлигын гэмт хэрэг, нийтийн албан тушаалтны ХАСХОМ-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.