МОНГОЛ ТЕЛЕВИЗИЙН СЭТГҮҮЛЧИД ЁС ЗҮЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

МОНГОЛ ТЕЛЕВИЗИЙН СЭТГҮҮЛЧИД ЁС ЗҮЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Монгол телевизийн хүсэлтээр мэдээний албаны сэтгүүлч, уран бүтээлчдэд хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын талаар сургалт хийлээ. Сургалтын үеэр “Сэтгүүлчийн ёс зүй”, “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын туршлага, сургамж” сэдвүүдийг хөндсөн юм.

Сургагч багш Ц.Чимэддондог сэтгүүлч хүн аливаа бүтээлийг бэлтгэхдээ бусдад болон өөрт тохиолдож болох үр дагаврыг тооцож ёс зүйн шийдвэрээ гаргах учиртайг онцлоод хууль болон ёс зүйн хүрээнд эх сурвалжтай хэрхэн харьцах талаар нарийн танилцуулав.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагаа, ёс зүйн зарчим, түүнийг дагаж мөрдөхийн ач холбогдлыг танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн нь үр дүнтэй болсныг мэдээний албаны продюсер Г.Саруул илэрхийллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.