“МОНГОЛЫН ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙН АНХДУГААР ФОРУМ”-Д ХМЗ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДЭД ДАРГА У.ТАМИР ИЛТГЭЛ ТАВИЛАА

“МОНГОЛЫН ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙН АНХДУГААР ФОРУМ”-Д ХМЗ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДЭД ДАРГА У.ТАМИР ИЛТГЭЛ ТАВИЛАА

Жил бүрийн 5 дугаар сарын 3-ны өдөр тохиодог “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан 5 дугаар сарын эхний 7 хоног хэвлэл мэдээллийн салбарынхны хувьд үр өгөөжтэй үйл явдлаар дүүрэн байлаа.

Үүний нэг нь 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Төрийн ордонд Монголын Сайтын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хамтран зохион байгуулсан “Монголын цахим сэтгүүл зүйн анхдугаар форум” байлаа.  Уг форумд ХМЗ-ийн УЗ-ийн дэд дарга У.Тамир “Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл” сэдвээр илтгэл тавьсан юм.

Тэрээр илтгэлдээ Монгол Улсад Хэвлэл Мэдээллийг зөвлөлийг ямар бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэгтэйгээр хэрхэн байгуулсан талаар танилцуулсан бөгөөд ХМЗ үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлж, энэ оны 4-р сарын 22-ны өдрөөс эхлэн иргэдээс гомдол хүлээн авч эхэлсэн тухай онцлон дурьдсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.