img
ХЭВЛЭЛИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЖ, ТӨРӨӨС САНХҮҮЖҮҮЛНЭ
Манай улсад 2013 оны дүнгээр нийт 135 сонин, 99 сэтгүүл, 166 телевиз, 84 радио, 68 цахим хэвлэл үйл ажиллагаагаа явуулж байгаа М.Батчимэг гишүүний санаачилсан төслийн онцлогийн хувьд хэвлэл мэдээллийн хараат бус байдлын баталгаа, мэдээллийн эх сурвалжийг нууцлах эрх, хэвлэл мэдээллийн байгууллагын ил тод байдал, хариуцлага, хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалт, бусад зүйл гэсэн зургаан бүлэг, 13 зүйлтэй. Ингэхдээ гурван зарчмын өөрчлөлтөд түлхүү анхаарчээ.
img
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУУЛИЙГ ДАХИН ӨРГӨН БАРИЛАА
Улсын Их гишүүн М.Батчимэг, С.Дэмбэрэл нар  Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг бодитой хангах үүднээс Улсын Их Хурлаас 1998 онд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийг баталжээ.
img
СЭТГҮҮЛЧ ТА ЭНЭ МЭРГЭЖИЛДЭЭ ”ХАЙРТАЙ” ЮУ?
Сэтгүүлч хэмээх энэ мэргэжлийг хүн бүр л хүсч, дурлаж сонгосон нь лавтай. Тэгвэл энэ хүсч дурласан мэргэжлийнхээ үнэ цэнийг ойлгож, хүндэтгэж байгаа билүү, бид. Энэ мэргэжлийн нэр хүндийг өсгөхийн тулд өмнөх ажлаа сайн хийхээс гадна хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг бий болгох энэ үйлсэд НЭГДЭХИЙГ БҮХ ҮЗЭГТ НЭГТ НӨХӨДДӨӨ УРИАЛЖ БАЙНА.
img
ХЭРВЭЭ ХЭВЛЭЛИЙН КОНСУЛТАЙ БАЙСАН БОЛ...
Төмөр замын царигийн асуудлыг хөндсөн нэгэн төлбөрт нэвтрүүлэг өнгөрсөн долоо хоногийн сүүлээс эхлэн амралтын хоёр хоног үг өгүүлбэр, дүрс нь хоногштол телевизүүдээр нэвтэрлээ. Сонгуулийн үеэр л нэг ийм нэвтрүүлгүүд хөвөрдөг учраас зарим үзэгч “сонгууль болоо юу” гэж эргэлзэхэд хүрсэн байх.
img
ХЭВЛЭЛИЙН ЗӨВЛӨЛД УЛС ТӨРИЙН ТОМИЛГООГ ОЙРТУУЛАХ Ч ҮГҮЙ
Хэвлэл мэдээллийн салбарыг өөрийн гэсэн зохицуулалтын байгууллагатай байх ёстой гэж боддог, хүсдэг сэтгүүлч уран бүтээлчид цөөнгүй байдаг ч тийм байгууллага бий болгохоор санаа шулуудан ажилласан нь харин цөөн. Энэ оны нэгдүгээр сараас эхлэн Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулах санаачлагын бүлэг байгуулагдан 10 сарын турш эрчимтэй ажилласан билээ. Тус санаачлагын бүлгийн гишүүн, “Монгол телевиз”-ийн мэдээний албаны ерөнхий продюссер Э.Лхагватай Хэвлэлийн зөвлөлийн талаар яриа өрнүүллээ.
img
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ХҮН БҮРТ ХАМААТАЙ
УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй удахгүй өргөн баригдах гэж байгаа хэвлэлийн эрх чөлөөний хуулийн талаар сонирхолтой ярилцлага өрнүүллээ.
img
М.БАТЧИМЭГ: ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУУЛЬ ХОЁР ТУЛГУУР БАГАНАТАЙ
-Монголын сэтгүүл зүйн түүхэнд анх удаа доороосоо үүсгэл санаачлагатай, өдөр өдрөөр тэлсэн байгууллага бий болж байна- УИХ-ын гишүүн М.Батчимэг өчигдөр Медиа консул Монгол клубын гишүүдтэй уулзан, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцууллаа. УИХ-ын гишүүн М.Батчимэг энэ хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийг ахалсан юм.
img
М.БАТЧИМЭГ: “МЭРГЭЖЛИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙ Л ҮЛДЭНЭ”
Ерөнхийлөгч Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийг дахин өргөн барихгүй, харин энэ чиглэлээр ажилласан УИХ-ын гишүүд шинэ хуулийн төслийг өргөн барих талаар дуулдлаа? -Ерөнхийлөгчтэй хэвлэлийн эрх чөлөөний хуулийн талаар зөвлөлдсөн. Ерөнхийлөгч хүлээлт ихтэй байгаа энэ хуулийг батлуулахыг дэмжиж байгаа.
img
МЭДЭГДЭЛ: ЖАМ ЁСНЫ ХӨГЖИЛД ЧӨДӨР ТУШАА БОЛСОН ШИЙДВЭР, ШИЙДЛЭЭР СААД ТЭЭГ ТАВИХГҮЙ БАЙХ НЬ ЧУХАЛ
Манай салбарын нэр хүндтэй холбоотой асуудал сүүлийн үед нэлээд яригдаж буйтай холбогдуулан Монголын Сэтгүүлчдийн Эвлэл мэдэгдэл хийх нь зүйтэй гэж үзлээ.  УИХ-аар Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх тогтоолын төслийг хэлэлцэх явцад “Хаалтын гэрээ”-ний тухай асуудал хүчтэй яригдаж, Монголын сэтгүүл зүй бүхэлдээ ийм асуудалд ороолдсон мэт ойлголтыг нийгэмд төрүүлснийг буруушааж байна.
img
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛВАЛ УЛС ТӨРЧДӨД “ДӨРЛҮҮЛЭХГҮЙ”
Фридрих Эбертийн сан, “Дойче Велле” ака­деми, Хэвлэлийн хүрээ­лэн хамтран “Мон­голд Хэвлэл мэдээл­лийн зөвлөл байгуулах стратеги, арга зам” зөв­лөгөөнийг зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус арга хэмжээ өчигдөр Хэв­лэлийн хүрээлэнд нээлтээ хийсэн юм. Тус зөвлөлгөөнд оролцогчид манай улсад Хэвлэлийн консул буюу Хэвлэл мэдээллийн зөвлөл яагаад хэрэгтэйг болон байгуулах боломж, бэрхшээлийг хэлэлцэж, бусад орны туршлагаас суралцаж, номын дуу сонслоо.
img
ХАРИУЦЛАГАТАЙ СЭТГҮҮЛ ЗҮЙД УРИАЛЖ БАЙНА
Хэсэг сэтгүүлч санал нэгдэн, Монголын Медиа консул клубийг /Media Council Mongolia/ байгуулан ажиллаж байгаа билээ. Сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйн алдааг шүүн хэлэлцэж, сэтгүүл зүйн салбарыг эрүүлжүүлэх зорилгоор байгуулагдсан клубийн гишүүд долоо хоног бүр цуглан, мэргэжлийн алдаатай, ёс зүйг мөрдөөгүй жишээг хэлэлцэж байгаа юм. Байгуулагдаад гурван сар болж байгаа клубийн энэ долоо хоногийн хэлэлцүүлэгт анх удаа жирийн иргэн гомдол гаргалаа. Болсон үйл явдлыг товч өгүүлбэл, өнгөрсөн гуравдугаар сарын 24-25-нд Төрийн ордонд болсон Эдийн засгийн форумын үеэр гомдол гаргагч эмэгтэй УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн хажууд суун хэдэн үг сольж, нэрийн хуудсаа өгсөн байна. Гэтэл гуравдугаар сарын 31-ний өдөр www.nuuts.mn сайтад өөрийнх тухай мэдээ гарсан байгааг найзууд нь хэлж, энэ нь мэдээж сошиал сүлжээгээр тарсан байна. www.nuuts.mn сайтад гарсан мэдээг дор буулгалаа News.mn, Д.НАРАНТУЯА, МКМ Клубын гишүүн
img
Л.БОЛОРМАА: НИЙГЭМД БОЛОХГҮЙ БАЙГАА ЗҮЙЛИЙГ СЭТГҮҮЛЧ БИЧИХГҮЙ БОЛ ӨӨР ХЭН БИЧИХ ЮМЛ.БОЛОРМАА: НИЙГЭМД БОЛОХГҮЙ БАЙГАА ЗҮЙЛИЙГ СЭТГҮҮЛЧ БИЧИХГҮЙ БОЛ ӨӨР ХЭН БИЧИХ ЮМ
“Болороо эрхлэгч “Завгүй” гээд шинэ ном гаргасан байсан. Та нар уншсан уу? -Үгүй ээ амжаагүй л байна. -Аан тэгвэл заавал уншаарай. Хэвлэлийн “гал тогоо” яах аргагүй “үнэртэж” байна лээ шүү. Нэгэнт л энэ салбарт харьяалагдаж байгаа болохоор уншаад үзэхэд илүүдэхгүй. Санаа оноо ч их байсан”. Хэд хоногийн өмнө манай сонины Орлогч эрхлэгч болон сэтгүүлчдийн дунд ийм яриа өрнөсөн юм. Иймээс “Завгүй” гэх өвөрмөц нэртэй бас өнгө, хавтас нь барууны ч гэмээр шийдэлтэй номыг захиж авчруулан байж уншив. Эхний хуудаснаас нь эхлээд өдөр тутмын сонины “гал тогоо” өөрийн эрхгүй “харагдаж” байна. Нэг л танил бас сэтгэлд ойр буух.
img
АРДЫН АМАН ЗОХИОЛ МЭТ РЕДАКЦИЙН ЗӨВЛӨГӨӨ
Хэвлэл мэдээллийн салбарт өөрчлөлт шинэчлэл хэрэгтэй гэдэгтэй санал нийлэх хүн салбар дотроо ч, салбарын гадна ч олон болжээ. Нийгмийг хөгжил дэвшилд уриалан дуудаж, болж бүтэхгүйг дэлгэн шүүмжлэх учиртай сэтгүүлчид маань бусдын бурууг шүүн явсаар өөрсдийн гэр доторхи асуудлаа орхигдуулжээ. Загасчны морь усгүй гэдэг шиг. Энэ салбарт зайлшгүй хийх ёстой өөрчлөлтийг нэгдүгээрт, хууль эрх зүйн, хоёрдугаарт, өөрийн зохицуулалтын, гуравдугаарт, мэргэжлийн босгыг өндөрсгөх гэж томъёолж болохоор байна.
img
ХБНГУ-ЫН ХЭВЛЭЛИЙН ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУРШЛАГААС
Төр өөрт байгаа эрх мэдлээ байнга ашиглахыг эрмэлзэж байдаг. Иймд төр засагт хяналт тавьж байх үүрэгтэй хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид өөрсдийнхөө мэргэжлийн эрх ашгийг хамгаалж, сайн дурын үндсэн дээр хэвлэлийн эрх чөлөөгөө хангах үүднээс эвлэлдэн нэгдэж Хэвлэлийн зөвлөл байгуулдаг туршлага олон оронд бий.