Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Мэдрэмжтэй мэдээлье” редакц чадавхжуулах, менторшип хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ жилийн сургалтад МОНЦАМЭ, Эгүүр.мн, Зөв.мн, Ийгл, ТВ9 телевиз тус тус хамрагдаж менторшип хөтөлбөрийг энэ оны 5-7 дугаар сард ТВ-9, Зөв.мн редакцуудад хэрэгжүүллээ. Ийгл тв, Эгүүр.мн сайтын хувьд менторшип хөтөлбөр үргэлжилж байна.