img
Сургагч багш нарт зориулсан сургалт боллоо
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Хямралын мэдээллийн харилцаа: Оролцогч талуудын хамтын ажиллагаа” төслийн хүрээнд ХБНГУ-ын Дойче Велле Академийн сургагч багш Сюзанна Молл, Наталъя Раймер нар манай улсад ирж, дотоодын сургагч багш нарыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.
img
Ёс зүйн хорооны гишүүн Э.Энэрэл “Гэмт хэрэг ба ёс зүй” сэдэвт илтгэл танилцууллаа
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны гишүүн Э.Энэрэл “Хүний эрхийн хамгаалал, соёлын гүйцэтгэх үүрэг” хэлэлцүүлэгт оролцож, “Гэмт хэрэг ба ёс зүй” сэдвээр илтгэл танилцууллаа.
img
ХМЗ-ийн гишүүдийн 15 дахь удаагийн сургалт боллоо
Хэвлэл мэдээллийн зөвлөл нь хагас жил тутамд бүх гишүүддээ зориулсан чадавхжуулах сургалтыг тогтмол хийдэг билээ. Энэ удаагийн сургалтыг 11 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Монголика ресортэд амжилттай зохион байгууллаа.
img
ХМЗ-ийн шинэ гишүүд чадавхжуулах сургалтад хамрагдлаа
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2022 онд шинээр сонгогдсон гишүүддээ зориулсан чадавхжуулах сургалтыг 10 дугаар сарын 26-нд зохион байгууллаа. Сургалтад тус зөвлөлийн удирдах зөвлөл, ёс зүйн хороодод сонгогдсон таван хүн хамрагдаж, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт, иргэнээс ирүүлсэн өргөдөл гомдлыг журмын дагуу хэрхэн хэлэлцэн дүгнэлт гаргадаг, ёс зүйн зарчим ба кейс менежмент, редакцуудын гаргадаг түгээмэл алдаа зэргийн талаар мэдээлэл авсан юм. Тодруулбал, ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын туршлага, сургамж” сэдвээр, ХМЗ-ийн хараат бус зөвлөх Д.Нарантуяа “Ёс зүйн зарчим ба кейс менежмент” сэдвээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.  
img
“Шинэ геополитик Монголд” сэдэвт уулзалт боллоо
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Стратеги судалгааны хүрээлэн, Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран “Шинэ геополитик Монголд” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг 2022.10.27-ны өдөр зохион байгуулав.
img
Удирдах зөвлөлийн гишүүд зөвлөлдөх уулзалт хийлээ
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүд аравдугаар сарын 25-ны өдөр зөвлөлдөх уулзалт хийлээ. Уг уулзалтаар ХМЗ-ийн үндсэн үйл ажиллагааны Чанарын удирдлагын менежмэнтийг нэвтрүүлэх бодлогын баримт бичгийг танилцуулж, гишүүд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 
img
“Коронавируст халдварын цар тахлын үеийн удирдлага, зохион байгуулалт, туршлага, сургамж, цаашдын чиг хандлага” хуралд оролцов
Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зохион байгуулсан “Коронавируст халдварын цар тахлын үеийн удирдлага, зохион байгуулалт, туршлага, сургамж, цаашдын чиг хандлага” сэдэвт хурал аравдугаар сарын 4-ний өдөр Туушин зочид буудалд зохион байгууллаа. Уг хуралд Улсын онцгой байдлын гишүүн байгууллагууд болон 21 аймгийн Онцгой комиссын төлөөллүүд оролцож,
img
ASU.MN, NEGUUN.MN САЙТУУДЫГ ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГАСАН ГЭЖ ҮЗЛЭЭ
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны 2022 оны  гуравдугаар улирлын хурал есдүгээр сарын 30-ны өдөр болж дөрвөн гомдлыг хэлэлцлээ.
img
ИРГЭД ОЛОН ЖИЛ АШИГЛАСАН ГАЗРАА АЛДАХДАА ТУЛААД БАЙГАА ТАЛААР МЭДЭЭЛСЭН НЬ ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛГҮЙ ГЭВ
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны 2022 оны гуравдугаар улирлын хурал есдүгээр сарын 29-ний өдөр болж гурван гомдол гаргагчаас ирүүлсэн хорин дөрвөн редакцад хамаарах гомдлыг хэлэлцлээ.
img
Ажлын хэсэг байгуулагдан ажиллахаар боллоо
Хямрал, гамшиг, ослын үед иргэдэд баталгаатай мэдээллийг түгээхэд чиглэсэн хэвлэл мэдээлэл, төр, иргэний нийгмийн оролцоо, зөвшилцөл бүхий үндэсний хэмжээний мэдээлэл харилцааны бүтэц байгуулах тухай уулзалт боллоо.
img
Редакцын уулзалтад Гэрэл плас медиа групп ХХК-ийн редакторууд оролцов
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Гэрэл плас медиа групп ХХК-ийн Парламент
img
Баян-Өлгий аймагт “Улс төрийг мэдрэмжтэй мэдээлье” сэдэвт сургалт хийлээ
Баян-Өлгий аймгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан “Улс төрийг мэдрэмжтэй мэдээлье” сургалтыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс есдүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Өлгий хотод зохион байгууллаа.
img
Редакцын уулзалт Bolod.mn сайтаар үргэлжиллээ
Хэвлэл мэдээллийн салбарын эрх чөлөө болон ёс зүйн зарчмын талаар мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор редакцуудад манай байгууллагаас тогтмол уулзалт зохион байгуулдаг. Энэ удаагийн уулзалт есдүгээр сарын 20-ны өдөр Bolod.mn сайтад боллоо. 
img
“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн намрын уулзалт, сургалт болов
“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс намрын уулзалт, сургалтыг 2022 оны есдүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулав.
img
Редакторуудын зөвлөлдөх уулзалт “Олон улсын хэвлэл мэдээлэлтэй түншлэх боломж“ сэдвээр болов
Редакторуудын зөвлөлдөх уулзалт “Олон улсын хэвлэл мэдээлэлтэй түншлэх боломж“ сэдвээр болов
img
Редакцын уулзалт энэ сард Ikon.mn cайтад боллоо
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зохион байгуулдаг “Редакцын уулзалт” 2022 оны есдүгээр сарын 12-ны өдөр Ikon.mn cайтад боллоо.
img
Редакцын уулзалт, сургалтад TV8 телевизийнхэн оролцлоо
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс редакцын уулзалт, сургалтыг наймдугаар сарын 23-ны өдөр TV8 телевизэд зохион байгуулав. Уулзалтаар ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт нь эрх зүйн зохицуулалтаас юугаараа ялгаатай болох, ёс зүйн хороодод ирсэн зарим гомдлуудыг хэрхэн шийдвэрлэсэн тухай кэйсийг танилцууллаа. Мөн сургагч багш А.Амартүвшин ухаалаг технологид суурилсан сэтгүүл зүйн чиг хандлага болон эх сурвалжийн тэнцвэрт байдал сэдвээр сургалт хийлээ. Редакцын уулзалт, сургалтын талаар тус телевизийн мэдээний албаны сэтгүүлч Э.Энэрэл “Сургалтаас хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл авлаа. Хэвлэл мэдээллийн зөвлөл нь сэтгүүлчидтэй маш их ойрхон ажилладаг, биднийг хамгаалдаг, мэдлэг мэдээлэл өгдөг, мэргэжлийн алдааг хэлж өгдөг байгууллага гэдгийг ойлгож авлаа” гэж хэлсэн юм. Редакцын уулзалт нь ХМЗ-ийн тогтмол зохион байгуулдаг үйл ажиллагааны нэг билээ.
img
Редакцуудын өрсөлдөх чадварыг ахиулах менторшип хөтөлбөр хэрэгжлээ
Хэвлэл мэдээллийн зах зээл хурдацтай өөрчлөгдөхийн хэрээр редакцууд үзэгч, уншигч, сонсогчийнхоо хэрэгцээнд тулгуурлан менежментийн хувьслыг хийх хэрэгцээ, шаардлага бий болсон. Тиймээс Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачлан “Мэдрэмжтэй мэдээлье” редакц чадавхжуулах хөтөлбөрийг КОЙКА ОУ-ын байгууллагын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.
img
ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭЖ БУЙ ОЛОН УЛСЫН ТУРШЛАГЫГ ХЭЛЭЛЦЭВ
“Хуурамч мэдээлэлтэй тэмцэж буй олон улсын туршлага” сэдэвт редакторуудын ээлжит уулзалт 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр боллоо. Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв болон Fact Check Mongolia сүлжээтэй хамтран зохион байгуулсан тус уулзалтаар Норвегийн Осло хотноо болсон "Глобал Факт-9" олон улсын баримт нягтлагчдын хурал, ХБНГУ-ын Бонн хотод болж өнгөрсөн “Глобал медиа форум”-аар хэлэлцсэн асуудлыг хөндөн ярилцсан юм.
img
ХМЗ-ийн гишүүд, ажилчид чадавхжуулах сургалтад хамрагдлаа
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүд болон хуульч, ажлын албаны мэргэжилтнүүд зургадугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд чадахжуулах сургалтад хамрагдлаа.