img
Tur.mn мэдээллийн сайтын редакцаар зочиллоо
ХМЗ-өөс 2021 оны арван хоёрдугаар сарын 22-ны өдөр Tur.mn мэдээллийн сайтын хамт олонтой уулзлаа.
img
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай
Хэвлэл мэдээллийн зөвлөл нь 2015 онд байгуулагдсан бөгөөд хариуцлагатай, чөлөөт хэвлэл мэдээллийг дэмжих, сэтгүүл зүйн салбарт ёс зүйн болон мэргэжлийн стандартыг хөгжүүлэх, сэтгүүлчдийн хараат бус байх эрхийг хамгаалах зорилгын дор үйл ажиллагаагаа явуулж байна.
img
Гурван улсын хамтарсан уулзалт боллоо
Үйл ажиллагааны баг нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэдэд хандсан мэдээллийн багцыг бэлтгэн, түгээхээр судалгааны ажлыг эхлүүлсэн бөгөөд цаашлаад хямралын мэдээллийн харилцааг үр дүнтэй явуулахад талуудын ойлголт, оролцоог нэмэгдүүлэх, ур чадварыг сайжруулах чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна. 
img
Германы хэвлэлийн зөвлөлийн гишүүнтэй туршлага солилцлоо
Хэвлэл мэдээллийн зөвлөлд шинээр сонгогдоод буй гишүүд 12 дугаар сарын эхний өдөр туршлага солилцох цахим уулзалтад оролцлоо.
img
“Улс төрийг мэдрэмжтэй мэдээлье” сургалт боллоо
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Улс төрийг мэдрэмжтэй мэдээлье” сургалтыг сурвалжлагч, эрхлэгч, судлаач багш  гэсэн төлөөлөлтэйгээр 11 дүгээр сарын 25, 30-ны өдрүүдэд  зохион байгууллаа.
img
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮНД “АЖИЛ ОЛГОГЧ”-ИЙН ТӨЛӨӨЛЛӨӨС НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХ ТУХАЙ
Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ) нь 2015 онд байгуулагдсан бөгөөд хариуцлагатай, чөлөөт хэвлэл мэдээллийг дэмжих, сэтгүүл зүйн салбарт ёс зүйн болон мэргэжлийн стандартыг хөгжүүлэх, сэтгүүлчдийн хараат бус байх эрхийг хамгаалах зорилгын дор үйл ажиллагаагаа явуулж байна.  
img
Зөвлөлийн шинэ гишүүд чадавхжуулах сургалтад хамрагдлаа
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс шинээр сонгогдсон гишүүддээ зориулсан “Ёс зүйн зарчим ба кэйс менежмэнт” сургалтыг 11 дүгээр сарын 17-нд танхимаар зохион байгууллаа. Сургалтад тус зөвлөлийн удирдах зөвлөл, ёс зүйн хороодод сонгогдсон найман хүн хамрагдаж, хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг хэрхэн тайлбарлаж ойлгох, иргэнээс ирүүлсэн өргөдөл гомдлыг журмын дагуу хэлэлцэн дүгнэлт гаргахад суралцсан юм. 
img
Хямралын мэдээллийн харилцаа ба оролцогч талуудын хамтын ажиллагаа хөтөлбөрийг эхлүүллээ
Хөтөлбөрийн Зөвлөх баг нь сар бүр уулзалт хийж, оролцогч талуудын үйл ажиллагааг бодлогын хүрээнд дэмжин, зөвлөж ажиллах бол Үйл ажиллагааны баг нь олон улсын болон дотоодын сургагч багш нараас бүрдсэн мэдээлэл харилцааны сургалтад хамрагдаж, өөрсдийн мэдлэг, харилцаа холбоогоо нэгтгэн, мэдээллийг нягтлах, найдвартай, хариуцлагатай мэдээллийг түгээх сүлжээ болон ажиллах юм.
img
Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг, оролцоо чухлыг онцлов
Энэ удаагийн өглөөний уулзалтаар талууд мэдээлэл солилцох, цаашид хөгжлийн асуудалд НҮБ-ын системийн байгууллагууд болон хэвлэл мэдээллийнхний харилцан яриа, ойлголцол, хамтын ажиллагаа чухал гэдэгт санал нэгдлээ.
img
Хэвлэл мэдээллийнхэн жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн төлөө нэгдлээ
Мэдээллийн хэрэгслээр нийтлэн, нэвтрүүлж, эш татаж, сурвалжилж буй сэтгүүл зүйн агуулгад эмэгтэйчүүдийн дуу хоолой ямар хувь эзэлдгийг та мэдэх үү? Алив мэдээлэлд албан тушаалтан, мэргэжилтнийг эх сурвалж болгохдоо эмэгтэйчүүдийг эрчүүдээс хоёр дахин бага эш татдаг бөгөөд эх сурвалжийн дөрвөн хүн тутмын нэг нь л эмэгтэй хүн байдаг.
img
ХМЗ-ИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮНД "АЖИЛ ОЛГОГЧ”-ИЙН ТӨЛӨӨЛЛӨӨС НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХ ТУХАЙ
Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ) нь 2015 онд байгуулагдсан бөгөөд хариуцлагатай, чөлөөт хэвлэл мэдээллийг дэмжих, сэтгүүл зүйн салбарт ёс зүйн болон мэргэжлийн стандартыг хөгжүүлэх, сэтгүүлчдийн хараат бус байх эрхийг хамгаалах зорилгын дор үйл ажиллагаагаа явуулж байна.
img
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛАА ИЛГЭЭЛЭЭ
Энэхүү хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн салбарын эвсэл, холбоод, мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд хэлэлцүүлгээс гарсан саналыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн юм. Уг санал нь тус хуулийн төслийн үзэл баримтлал, агуулгыг сайжруулахад хэрэгцээтэй байна хэмээн найдаж байна. 
img
Өнөөдөр Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Өнөөдөр Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан "....." үзэл баримтлалын баримт бичгийг ЮНЕСКО-гоос гаргажээ. Энэ холбоосоор орж танилцана уу.
img
"Жендэрийн мэдрэмж-Ёс зүйтэй сэтгүүл зүй" редакцуудад зориулсан удирдамж гарлаа
Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэнийг ч ялгаварлан гадуурхалт болон хэвшмэл буруу ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн ёс зүйн шаардлага юм. Иймээс Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Жендэрийн үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр "Жендэрийн мэдрэмж-Ёс зүйтэй сэтгүүл зүй" редакцуудад зориулсан удирдамжийг бэлтгэн гаргалаа.
img
“НИЙГМИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ” ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ ГАРЛАА
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос нийгмийн хэвлэл мэдээллийг зохицуулахтай холбоотой санал, зөвлөмж гарсныг ийнхүү толилуулж байна. Уг санал, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад мөн илгээсэн бөгөөд тус харилцааг зохицуулах бодлогын баримт бичгийн үзэл баримтлал, агуулгыг гаргахад хэрэгцээтэй байна хэмээн найдаж байна. 
img
Хэвлэл мэдээллийн зөвлөл шинэ гишүүдээ сонголоо
ХМЗ-ийн 10 дугаар сарын 20-нд болсон ээлжит хурлаар удирдах зөвлөл болон ёс зүйн хороодод ажиллах шинэ гишүүдийг сонголоо. Энэ ажлын хүрээнд ХМЗ НҮТББ-ын дүрмийн дагуу сонгон шалгаруулалтын зарыг нээлттэй түгээж, нэр дэвшигчдийг бүртгэсэн юм. Тодруулбал,
img
ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо
ХМЗ-ийн Удирдах зөвлөл ээлжит хурлаа 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Хурлаар энэ оны нэгдүгээр хагас жилийн болон гуравдугаар улирлын үйл ажиллагаа, санхүүгийн гүйцэтгэлийг хэлэлцэж, дөрөвдүгээр улирлын төлөвлөгөө, төсвийг батлав.
img
НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛАА ИЛГЭЭЛЭЭ
Санал нь Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Бодлогод залуусын хяналт ТББ-ын дэргэдэх Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо хөтөлбөрийн төгсөгчдийн холбоотой хамтран 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хэвлэл мэдээллийн салбарын эвсэл, холбоод, мэргэжлийн байгууллагын төлөөллийн оролцоотой зохион байгуулсан хэлэлцүүлгээс гарсан болно. 
img
News.mn мэдээллийн сайтад редакцын уулзалт хийлээ
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс редакцын уулзалт, сургалтыг тогтмол зохион байгуулж буй. Энэ хүрээнд аравдугаар сарын 20-ны өдөр цахим сэтгүүл зүйн анхдагчдын нэг болсон News.mn сайтын редакцаар зочилж, хэвлэл мэдээллийн эрх зүй, сэтгүүлчийн ёс зүй сэдвээр уулзалт хийлээ. Уулзалтад тус байгууллагын 15 орчим сэтгүүлч, редакторууд оролцож, санал бодлоо солилцсон юм.
img
Редакцын ээлжит уулзалтыг ubn.mn сайтын хамт олонтой хийлээ
Хэвлэл мэдээллийн салбарын залуу редакцуудын төлөөлөл болсон ubn.mn сайтын хамт олонтой Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2021 оны аравдугаар сарын 15-ны өдөр уулзлаа.