img
НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ
Уулзалтын эхэнд Нээлттэй нийгэм форумын менежер Д.Энхцэцэг тус хуулийн төслийн үндсэн агуулга, анхаарвал зохих заалтуудын талаар танилцуулж, оролцогчид асуулт тавьж, харилцан ярилцлаа.
img
Хэвлэл мэдээллийн зөвлөл хуульчтай боллоо
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдлагын шийдвэрээр судлаач Л.Галбаатарыг тус байгууллагын хуульчаар томилон ажиллуулахаар болжээ. Хуульч, судлаач Л.Галбаатар нь Монголын Хуульчдын холбоо болон Глоб Интернэшнл төвийн Удирдах зөвлөлийн гишүүний сонгуульт ажилтай. Тэрээр хэвлэл мэдээлэл, хүний эрх, нийгэм шинжлэлийн салбарт хэрэгжүүлсэн “Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилтийн мониторинг”, “Мэдээлэлтэй байх эрхийг хязгаарлаж буй хууль тогтоомжийн дүн шинжилгээ”, “Нийгмийн хэвлэл мэдээллийн эрх зүйн ба өөрийн зохицуулалт”, “Коронавируст халдвар буюу ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ иргэний болон улс төрийн эрхэд нөлөөлөх нь” гэх мэт томоохон судалгаа шинжилгээний ажилд судлаачаар оролцсон туршлагатай юм.
img
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар ярилцлаа
ХМЗ нь хэвлэлийн эрх чөлөөг дэмжих, олон нийтийн мэдэх эрхийг хангах хүрээнд хэлэлцэгдэж буй хууль, эрх зүйн хэлэлцүүлгийг салбарын бусад байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулж байна. 
img
Eagle.mn болон eguur.mn ёс зүйн зөрчил гаргаагүй
​​​​​​​Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сайт сэтгүүлийн Ёс зүйн хорооны 2021 оны III улирлын ээлжит хурал аравдугаар сарын 8-ны өдөр болж дөрвөн редакцад холбогдох ёс зүйн зарчмыг зөрчсөн эсэх гомдлыг хэлэлцлээ.
img
Тогтвортой хөгжлийн сэдэвт сэтгүүл зүйн бүтээлийн тэтгэлгийн эзэд тодорлоо
Тогтвортой хөгжлийн 17 зорилгын талаар мэдлэг дээшлүүлэх сургалтад хамрагдсан сэтгүүлчдийн дунд явагдсан сэтгүүл зүйн бүтээлийн тэтгэлэгт уралдаан 2021.10.12-нд болж, сэтгүүл зүйн мэргэжлийн болон ёс зүйн шаардлага хангасан бүтээл бэлтгэх тэтгэлгийг таван сэтгүүлч хүлээн авах боллоо.
img
Тогтвортой хөгжлийн талаар мэдлэг дээшлүүлэх сургалт боллоо
“Тогтвортой хөгжлийн 17 зорилгын талаар мэдлэг дээшлүүлэх сэтгүүлчдэд зориулсан сургалт” 10 дугаар сарын 6-наас 8-ны өдрүүд цахимаар болж, Улаанбаатар хот, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагаас 40 гаруй сэтгүүлч оролцлоо. Сургалтыг Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж байна.
img
НИЙГМИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
“Хэвлэл мэдээллийн бодлого” 6 дахь цуврал дугуй ширээний ярилцлагын үеэр хэлэлцсэн “Нийгмийн хэвлэл мэдээллийн зохицуулалт”-ыг тойрсон асуудлын хүрээнд уг асуудалд хамааралтай оролцогч талуудад хандсан зөвлөмж гаргахаар зохион байгуулагчид тогтлоо.
img
Хоёр талын эх сурвалжаар мэдээгээ баталгаажуулсан NTV зөвдөв
Эдгээр редакц нь уг мэдээллээрээ ташаа мэдээлэл түгээсэн, хамааралгүй асуудалд холбогдуулан нэр төрд халдсан, бодит байдлыг мушгин гуйвуулсан, гүтгэсэн хэмээн гомдолд дурджээ. NTV телевизийн зүгээс гомдолд хариу тайлбар ирүүлсэн бол нөгөө телевизийн редакц хариу тайлбар ирүүлээгүй болно.
img
Ковид 19-ийн эсрэг дархлаажуулалтын сэдвээр цуврал сургалт, хэлэлцүүлгүүд хийлээ
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын тухай шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, мэдээлэл олгох, салбарын хараат бус эрдэмтэн судлаачидтай харилцаа холбоо үүсгэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 6 удаагийн сургалт, хэлэлцүүлгийг 6 дугаар сарын 23-наас 9 дүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгууллаа.
img
“Жендэрийн мэдрэмж, ёс зүйтэй сэтгүүл зүй” цуврал сургалт боллоо
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Улаанбаатар хот, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд зориулан “Жендэрийн мэдрэмж, ёс зүйтэй сэтгүүл зүй” цуврал сургалтыг 2021 оны наймдугаар сарын 27, есдүгээр сарын 3, 10-ны өдрүүдэд зохион байгууллаа.
img
Мэдээний сэтгүүлч, сурвалжлагч нар коронавируст халдварыг хэрхэн сурвалжлах талаар сургалтад хамрагдлаа
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс ЭМЯ, ДЭМБ-тай хамтран мэдээний сэтгүүлч, сурвалжлагчдад зориулан “Ковид19-ийн эсрэг дархлаажуулалтыг хэрхэн сурвалжлах вэ?” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
img
“Ковид 19-ийн эсрэг дархлаажуулалтын үеэр бид хэрхэн ажиллав” оролцогч талуудын хамтарсан уулзалт боллоо
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачлан ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ-тэй хамтран “Ковид 19-ийн эсрэг дархлаажуулалтын үеэр бид хэрхэн ажиллав” оролцогч талуудын хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
img
“Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн удирдах зөвлөлийн хурал боллоо
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлэх “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн удирдах зөвлөлийн анхны хурал 8 дугаар сарын 26-ны өдөр боллоо.
img
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮНД “СЭТГҮҮЛЧ” БОЛОН “АЖИЛ ОЛГОГЧ”-ИЙН ТӨЛӨӨЛЛӨӨС НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХ ТУХАЙ
Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ) нь 2015 онд байгуулагдсан бөгөөд хариуцлагатай, чөлөөт хэвлэл мэдээллийг дэмжих, сэтгүүл зүйн салбарт ёс зүйн болон мэргэжлийн стандартыг хөгжүүлэх, сэтгүүлчдийн хараат бус байх эрхийг хамгаалах зорилгын дор үйл ажиллагаагаа явуулж байна.
img
Редакцын уулзалтыг peak.mn сайтын хамт олонтой хийлээ
Хэвлэл мэдээллийн зөвлөл нь салбарын өөрийн зохицуулалтын талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүйн зарчимтай холбоотой өргөдөл, гомдлыг хэрхэн хэлэлцэж, шийдвэрлэдэг болохыг таниулах зорилгоор редакцын цуврал сургалт, уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай.
img
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар санал солилцов
Уулзалтад Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын сайтын холбоо, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, Монголын хүйн радиогийн холбоо, Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн эрх чөлөө нэгдэл, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо ТББ, Глоб интернэйшнл төвийн хуульч болон Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөллүүд оролцлоо.
img
“Жендэрийн мэдрэмж, ёс зүйтэй сэтгүүл зүй” редакцын удирдамжийг танилцууллаа
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Жендэрийн мэдрэмж, ёс зүйтэй сэтгүүл зүй” редакцын удирдамж танилцуулах цахим сургалтыг наймдугаар сарын 20-ны өдөр НҮБХАС, Жендэрийн үндэсний хорооны дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Сонин, сайт, сэтгүүлийн нийт 30 орчим сэтгүүлч, редакторуудад удирдамжийг танилцуулж, өдөр тутмын үйл ажиллагаа, бодлогодоо жендэрийн тухай ойлголтыг хэрхэн тусгаж, шингээж болох тухай цахим сургалтыг зохион байгуулав.
img
КОВИД 19-ийн эсрэг дархлаажуулалтын тухай гарын авлага гарлаа
Хэвлэл мэдээллийн сэтгүүлч, редакторуудад зориулсан КОВИД 19-ийн эсрэг дархлаажуулалтын тухай гарын авлагыг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс бэлтгэн та бүхэнд хүргэж байна. Хавсралтаас хүлээн авна уу.
img
Орон нутгийн сэтгүүлчид цахимаар сургалтад оролцлоо
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Ковид-19 дархлаажуулалт ба орон нутгийн хэвлэл мэдээллийн оролцоо” сургалтыг цахимаар 2021 оны наймдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулав. Тус сургалтад Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Дархан-Уул, Орхон, Төв, Дорноговь, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ зэрэг аймгийн 30 орчим сэтгүүлч оролцлоо.
img
Жендэрийн чиглэлээр хамтран ажиллах сэтгүүлчдийн өглөөний уулзалт боллоо
Хэвлэл мэдээллийн зөвлөл өнгөрсөн 7 дугаар сарын 8-ны өдөр Жендэрийн үндэсний хороотой хамтран хүний эрх, жендэрийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулж, энэ чиглэлээр бичдэг сэтгүүлчдийн клуб байгуулахаар болсон.  Харин өнөөдөр клубт нэгдэх сонирхолтой сэтгүүлчдийг хамарсан танилцах, мэдээлэл солилцох өглөөний уулзалт хийлээ. Уулзалтад ЖҮХ-ны Ажлын албаны дарга Т.Энхбаяр, ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, НҮБХАС-ын Жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Билгүүн, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч Д.Дагиймаа, Клубийн зохицуулагч А.Амартүвшин, ЖҮХ-ны Ажлын албаны Олон нийтийн жендэрийн боловсрол соён гэгээрүүлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Анхзаяа нар болоод хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, редактор зэрэг нийт 25 хүн оролцсон юм.