img
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БОДЛОГО ТАВ ДАХЬ ЦУВРАЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Хэвлэл мэдээллийн бодлого дугуй ширээний ярилцлага тав дахь удаагаа 10 дугаар сарын 28-нд амжилттай болж өнгөрлөө. Энэхүү уулзалт ярилцлагыг 2017 оноос эхлэн Хэвлэл мэдээллийн зөвлөл, Фридрих-Эбертийн сангаас хамтран зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн уулзалтыг “Сонгуулийн үеийн хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалт ба ёс зүй” гэсэн сэдвийн хүрээнд хийв.
img
ХМЗ-ИЙН ГИШҮҮДИЙН 13 ДАХЬ УДААГИЙН СУРГАЛТ УУЛЗАЛТ БОЛЛОО
Хэвлэл мэдээллийн зөвлөл жилд хоёр удаа бүх гишүүддээ зориулсан сургалтыг тогтмол хийж, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын чадавхийг бэхжүүлсээр ирсэн. Арван гуравдахь удаагийн ээлжит сургалтыг 2020 оны аравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Тэнгэрийн элч баазад амжилттай зохион байгууллаа. 
img
EGUUR.MN САЙТЫНХАН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛИЙГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Хэвлэл мэдээллийн зөвлөлийнхөн ээлжит редакцын уулзалтаа 10 дугаар сарын 12-нд eguur.mn сайтын хамт олонтой хийлээ. Тус сайт нь мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагаагаа эхлүүлээд хоёр дахь жилдээ ажиллаж байна.  
img
Өрөг.мн сайтын сэтгүүлчидтэй уулзлаа
Хэвлэл мэдээллийн зөвлөл энэ удаад Өрөг.мн сайтын хамт олонтой уулзаж, салбарын өөрийн зохицуулалтын үр өгөөж, хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэл олж авах эрхийн талаар ярилцлаа.
img
С1 телевизийн сэтгүүлчидтэй хэвлэлийн эрх чөлөөний талаар ярилцлаа
 Хэвлэл мэдээллийн зөвлөл ээлжит редакцын уулзалтаа С1 телевизийн хамт олонтой 9 дүгээр сарын 16-ны өдөр хийлээ. Уг уулзалтад тус телевизийн мэдээний редакцын сэтгүүлчид оролцлоо.
img
Медиа группын сэтгүүлчидтэй өглөөний уулзалт хийлээ
 Хэвлэл мэдээллийн зөвлөл ээлжит өглөөний уулзалтаа /2020.09.11/ Медиа группын сэтгүүлч, уран бүтээлчидтэй хийлээ. Медиа группэд өргөн нэвтрүүлгийн NTV телевиз, time.mn сайт харъяалагддаг бөгөөд тэдгээрийн 20 гаруй сэтгүүлчид уулзалтад оролцлоо. 
img
Erennews.mn сайтын хамт олонтой уулзлаа
Хэвлэл мэдээллийн зөвлөл ээлжит редакцын уулзалтаа 9 дүгээр сарын 8-ны өдөр эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр ажилладаг erennews.mn сайтын хамт олонтой хийлээ.  Уулзалтын үеэр ХМЗ-ийн  Гүйцэтгэх  захирал  Г.Гүнжидмаа “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын гол үр дүн нь редакцууд иргэний гомдолд хариу тайлбараа өгч, шаардлагатай бол залруулга гаргадаг соёл нэмэгдэж байна. Мөн ХМЗ-ийн санхүүжилтын 20 хувийг редакцуудаас бүрдүүлж буй нь өөрийн зохицуулалтын институтыг дэмжиж буй хэлбэр юм” гэдгийг онцоллоо. 
img
LIVETV телевизийн сэтгүүлчидтэй уулзлаа
Хэвлэл мэдээллийн зөвлөл ээлжит редакцын уулзалтаа LiveTV телевизийн сэтгүүлчидтэй хийлээ. Уулзалтын үеэр хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын үр дүн болон эрх зүйн өнөөгийн байдал, сэтгүүлчийн аюулгүй байдлын талаар ярилцсан юм. Харин редакцын зүгээс ХМЗ-ийн үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүн болоод гишүүнээ хэрхэн сонгодог талаар тодрууллаа. 
img
“The Mongolian Mining Journal” сэтгүүлийн урилгаар өглөөний уулзалт хийлээ
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл 8 дугаар сарын 28-ны өдөр уул уурхай, эдийн засгийн төрөлжсөн англи, монгол хэл дээрх Монголын анхны сэтгүүл болох “The Mongolian Mining Journal” сэтгүүлийн хамт олонтой өглөөний уулзалт хийлээ. 
img
ТВ9 ТЕЛЕВИЗИЙН СЭТГҮҮЛЧИДТЭЙ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Хэвлэл мэдээллийн зөвлөл энэ удаагийн редакцийн уулзалтаа ТВ9 телевизийн мэдээний албаны сэтгүүлчидтэй хийлээ. Уулзалтыг хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын таван жилийн туршлага, сургамжийн талаар хэлэлцүүлгээр эхлүүллээ.  
img
Tovch.mn сайтын сэтгүүлчидтэй уулзалт хийлээ
Хэвлэл мэдээллийн зөвлөл нь салбарын өөрийн зохицуулалтын талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүйн зарчмыг танилцуулах ажлын хүрээнд хэвлэл мэдээллийн эвсэл холбоод, редакц, сэтгүүлчид, сэтгүүл зүйн оюутнууд, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудад зориулсан сургалт, уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсаар байгаа. 
img
“Сонгуулийг ёс зүйтэй сурвалжлах бодлогын баримт бичиг” гарлаа
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс сэтгүүл зүйн мэргэжлийн редакцууд болон сэтгүүлч, сурвалжлагчдад зориулсан “Сонгуулийг ёс зүйтэй сурвалжлах бодлогын баримт бичиг”-ийг санаачлан боловсруулснаа толилуулж байна.
img
Хэвлэл мэдээллийн зөвлөл УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үед түргэвчилсэн журмын дагуу шуурхай ажиллана
УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгааны үеэр Хэвлэл мэдээллийн зөвлөл сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой иргэн болон нэр дэвшигчдээс ирүүлэх өргөдөл гомдлыг шуурхай хүлээн авч, шийдвэрлэх болсоноо өнөөдөр мэдэгдлээ.
img
"COVID19!!! Хямралын үеийн хэвлэлийн эрх чөлөө" сэдэвт цахим хэлэлцүүлгийг хүргэж байна
"COVID19!!! Хямралын үеийн хэвлэлийн эрх чөлөө" сэдэвт цахим хэлэлцүүлгийг 2020.05.06-ны өдөр Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зохион байгуулсан билээ. Та бүхэнд бүрэн эхээр нь хүргэж байгааг хүлээн авна уу.
img
Сонгуулийн сурталчилгааны үеэр ХМЗ гомдол хүлээн авах, барагдуулах дараах түр журмыг баримтлан ажиллана
Энэхүү журмын зорилго нь зөвхөн 2020 оны УИХ-ын сонгуулийн үед хуулиар тогтоосон сонгуулийн сурталчилгааны хугацаанд улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдийн талаарх нийтлэл нэвтрүүлэгтэй холбоотой гомдлыг хялбаршуулсан горимоор шуурхай шийдвэрлэхэд оршино.
img
ЦАХИМ ОРЧИНД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН РЕДАКЦЫН БАРИМТЛАХ БОДЛОГО
Дижитал хувьсал, алгоритм, технологийн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамгийн том сорилт бол нийгмийн хэвлэл мэдээлэл (Сошиал медиа) болж байна. Уламжлалт сэтгүүл зүйн ноёрхлын үед зөвхөн сэтгүүлчид мэдээлэлд хүрч, түүнийг боловсруулж олон нийтэд хүргэдэг байсан бол өнөөдөр байдал эрс өөрчлөгджээ. Хэрэглэгчид мэдээллийн эх сурвалж болохоос гадна мэдээллийг түгээгч, дамжуулагч, идэвхтэй хуваалцагч болж байна.
img
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүнд “ЦАХИМ САЙТЫН СЭТГҮҮЛЧ”-ийн төлөөллөөс нэр дэвшигчийг бүртгэх тухай
Хэвлэл мэдээллийн зөвлөл нь 2015 онд байгуулагдсан бөгөөд хариуцлагатай, чөлөөт хэвлэл мэдээллийг дэмжих, сэтгүүл зүйн салбарт ёс зүйн болон мэргэжлийн стандартыг хөгжүүлэх, сэтгүүлчдийн хараат бус байх эрхийг хамгаалах зорилгын дор үйл ажиллагаагаа явуулж байна.
img
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ШАЛГАЛТ ХИЙЛГЭВ
Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс төрийн болон төсвийн байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, Нийгмийн даатгалын багц хуулиуд болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль,
img
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19) БА РЕДАКЦЫН БАРИМТЛАХ СТАНДАРТ
Хэвлэлийн Омбудсмен олон улсын байгууллагаас сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэнд зориулан коронавируст халдварын талаар мэдээ, сурвалжлага бэлдэхдээ баримтлах зарчим бүхий зөвлөмж гаргасныг ХМЗ-өөс орчуулан хүргэж байна. Англи хэл дээрх хувилбарыг эндээс үзэх боломжтой. 
img
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИНЫ СЭТГҮҮЛЧИДТЭЙ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс өнгөрсөн сард “Үндэсний шуудан” сонины редакцийнхантай өглөөний уулзалт хийлээ. Уулзалтын үеэр тус сонины сэтгүүлчид ёс зүйн зарчим болон ХМЗ-ийн үйл ажиллагаатай танилцаж, салбарын өөрийн зохицуулалтын үр дүнгийн талаар санал бодлоо солилцсон юм.