img
МЕДИА КОНСУЛ МОНГОЛ КЛУБИЙН ГИШҮҮДИЙН УУЛЗАЛТ БОЛОВ
Хэвлэл мэдээллийн зөвлөлийг үүсгэн байгуулах санаачлагчид болох Медиа Консул Монгол клубийнхэн таван жилийн дараа эргэн уулзлаа. Уулзалтаар клубийг анх байгуулж байсан үе болоод ямар үйл ажиллагаа явуулдаг байсан тухай дурсамж түүхээ хуваалцан, ХМЗ-ийн өнөөгийн байдал, хүрсэн үр дүн, амжилтын талаар санал бодлоо хуваалцлаа.
img
ТӨВ АЗИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН 22-Р БАГА ХУРАЛД ХМЗ-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО
2020 оны 10 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Төв Азийн хэвлэл мэдээллийн 22-р бага хурал цахимаар болж өнгөрлөө. Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны нийгэмлэгээс зохион байгуулдаг тус бага хуралд ХМЗ-ийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа оролцож, “Цар тахлын үеийн Монголын хэвлэл мэдээллийн байдал” сэдвийн хүрээнд илтгэл танилцууллаа. Тэрээр илтгэлдээ хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалтын эерэг болон сөрөг нөлөө, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын ашиг тус болон сайн туршлагууд, цар тахлын үеийн хэвлэлийн эрх чөлөөнд тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулж, санал бодлоо хуваалцсан юм. 
img
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БОДЛОГО ТАВ ДАХЬ ЦУВРАЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Хэвлэл мэдээллийн бодлого дугуй ширээний ярилцлага тав дахь удаагаа 10 дугаар сарын 28-нд амжилттай болж өнгөрлөө. Энэхүү уулзалт ярилцлагыг 2017 оноос эхлэн Хэвлэл мэдээллийн зөвлөл, Фридрих-Эбертийн сангаас хамтран зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн уулзалтыг “Сонгуулийн үеийн хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалт ба ёс зүй” гэсэн сэдвийн хүрээнд хийв.
img
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 13.14 ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХ ЗААЛТАД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨД ХМЗ САНАЛАА ХҮРГҮҮЛЭВ
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нараас 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Хэвлэл мэдээллийн зөвлөлд хандан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд холбогдох саналаа ирүүлэхийг хүссэн УИХ-03/2811 тоот албан бичиг ирүүлсэн. Албан бичигт Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг хэрэгжүүлж эхэлснээс хойших практик үр дагавар болон УИХ-ын гишүүдийн боловсруулсан нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, төслийг хавсарган ирүүлсэн юм.
img
ХМЗ-ИЙН ГИШҮҮДИЙН 13 ДАХЬ УДААГИЙН СУРГАЛТ УУЛЗАЛТ БОЛЛОО
Хэвлэл мэдээллийн зөвлөл жилд хоёр удаа бүх гишүүддээ зориулсан сургалтыг тогтмол хийж, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын чадавхийг бэхжүүлсээр ирсэн. Арван гуравдахь удаагийн ээлжит сургалтыг 2020 оны аравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Тэнгэрийн элч баазад амжилттай зохион байгууллаа. 
img
EGUUR.MN САЙТЫНХАН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛИЙГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Хэвлэл мэдээллийн зөвлөлийнхөн ээлжит редакцын уулзалтаа 10 дугаар сарын 12-нд eguur.mn сайтын хамт олонтой хийлээ. Тус сайт нь мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагаагаа эхлүүлээд хоёр дахь жилдээ ажиллаж байна.  
img
УРИАЛГА
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зохион байгуулсан “Цар тахлын үеийн редакцын бодлого ба өөрийн зохицуулалт” сэдэвт редакторуудын зөвлөлдөх уулзалтаас дараах дүгнэлт, уриалгыг нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан гаргаж байна.
img
Tovch.mn сайт ёс зүйн зөрчил гаргаагүй
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн /ХМЗ/ Радио, телевизийн Ёс зүйн хорооны 2020 оны III улирлын ээлжит хурал есдүгээр сарын 25-нд болж, хоёр гомдыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
img
Өрөг.мн сайтын сэтгүүлчидтэй уулзлаа
Хэвлэл мэдээллийн зөвлөл энэ удаад Өрөг.мн сайтын хамт олонтой уулзаж, салбарын өөрийн зохицуулалтын үр өгөөж, хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэл олж авах эрхийн талаар ярилцлаа.
img
С1 телевизийн сэтгүүлчидтэй хэвлэлийн эрх чөлөөний талаар ярилцлаа
 Хэвлэл мэдээллийн зөвлөл ээлжит редакцын уулзалтаа С1 телевизийн хамт олонтой 9 дүгээр сарын 16-ны өдөр хийлээ. Уг уулзалтад тус телевизийн мэдээний редакцын сэтгүүлчид оролцлоо.
img
Paparazzi.mn сайт мэргэжлийн бус байлаа
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн /ХМЗ/ Сонин, сайт, сэтгүүлийн Ёс зүйн хорооны 2020 гуравдугаар улирлын ээлжит хурал есдүгээр сарын 10-ны өдөр болж, гурван гомдлыг шийдвэрлэлээ.
img
Медиа группын сэтгүүлчидтэй өглөөний уулзалт хийлээ
 Хэвлэл мэдээллийн зөвлөл ээлжит өглөөний уулзалтаа /2020.09.11/ Медиа группын сэтгүүлч, уран бүтээлчидтэй хийлээ. Медиа группэд өргөн нэвтрүүлгийн NTV телевиз, time.mn сайт харъяалагддаг бөгөөд тэдгээрийн 20 гаруй сэтгүүлчид уулзалтад оролцлоо. 
img
Erennews.mn сайтын хамт олонтой уулзлаа
Хэвлэл мэдээллийн зөвлөл ээлжит редакцын уулзалтаа 9 дүгээр сарын 8-ны өдөр эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр ажилладаг erennews.mn сайтын хамт олонтой хийлээ.  Уулзалтын үеэр ХМЗ-ийн  Гүйцэтгэх  захирал  Г.Гүнжидмаа “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын гол үр дүн нь редакцууд иргэний гомдолд хариу тайлбараа өгч, шаардлагатай бол залруулга гаргадаг соёл нэмэгдэж байна. Мөн ХМЗ-ийн санхүүжилтын 20 хувийг редакцуудаас бүрдүүлж буй нь өөрийн зохицуулалтын институтыг дэмжиж буй хэлбэр юм” гэдгийг онцоллоо. 
img
LIVETV телевизийн сэтгүүлчидтэй уулзлаа
Хэвлэл мэдээллийн зөвлөл ээлжит редакцын уулзалтаа LiveTV телевизийн сэтгүүлчидтэй хийлээ. Уулзалтын үеэр хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын үр дүн болон эрх зүйн өнөөгийн байдал, сэтгүүлчийн аюулгүй байдлын талаар ярилцсан юм. Харин редакцын зүгээс ХМЗ-ийн үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүн болоод гишүүнээ хэрхэн сонгодог талаар тодрууллаа. 
img
“The Mongolian Mining Journal” сэтгүүлийн урилгаар өглөөний уулзалт хийлээ
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл 8 дугаар сарын 28-ны өдөр уул уурхай, эдийн засгийн төрөлжсөн англи, монгол хэл дээрх Монголын анхны сэтгүүл болох “The Mongolian Mining Journal” сэтгүүлийн хамт олонтой өглөөний уулзалт хийлээ. 
img
ТВ9 ТЕЛЕВИЗИЙН СЭТГҮҮЛЧИДТЭЙ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Хэвлэл мэдээллийн зөвлөл энэ удаагийн редакцийн уулзалтаа ТВ9 телевизийн мэдээний албаны сэтгүүлчидтэй хийлээ. Уулзалтыг хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын таван жилийн туршлага, сургамжийн талаар хэлэлцүүлгээр эхлүүллээ.  
img
Tovch.mn сайтын сэтгүүлчидтэй уулзалт хийлээ
Хэвлэл мэдээллийн зөвлөл нь салбарын өөрийн зохицуулалтын талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүйн зарчмыг танилцуулах ажлын хүрээнд хэвлэл мэдээллийн эвсэл холбоод, редакц, сэтгүүлчид, сэтгүүл зүйн оюутнууд, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудад зориулсан сургалт, уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсаар байгаа. 
img
LiveTV нь эмзэг сэдвийг чадамгай хөндөж гаргасан
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн /ХМЗ/ Радио, телевизийн Ёс зүйн хорооны 2020 оны II улирлын ээлжит хурал 2020 оны зургадугаар сарын 26-ны өдөр болж хоёр гомдол хэлэлцэн шийдвэрлэлээ.
img
“Сонгуулийг ёс зүйтэй сурвалжлах бодлогын баримт бичиг” гарлаа
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс сэтгүүл зүйн мэргэжлийн редакцууд болон сэтгүүлч, сурвалжлагчдад зориулсан “Сонгуулийг ёс зүйтэй сурвалжлах бодлогын баримт бичиг”-ийг санаачлан боловсруулснаа толилуулж байна.